Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд 5800 гаруй стандарт мөрдөгддөг

Улсын хэмжээнд 5800 гаруй стандартыг мөрдөж байгаагаас 40 хувь нь заавал мөрдөх ёстой стандарт байдаг. Гэтэл бусад улс орны хувьд заавал мөрдөх ёстой гэсэн стандарт байдаггүй

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд  5800 гаруй стандарт мөрдөгддөг
Улсын хэмжээнд 5800 гаруй стандарт мөрдөгддөг. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 5800 гаруй стандартыг мөрдөж байгаагаас 40 хувь нь заавал мөрдөх ёстой стандарт байдаг. Гэтэл бусад улс орны хувьд заавал мөрдөх ёстой гэсэн стандарт байдаггүй бөгөөд бүгдийг нь мөрдөх шаардлагатай байдаг аж. Тиймээс энэ жишгээр хуулиндаа өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлээд байгааг Стандартчилал, хэмжилзүйн газрын хэлтсийн дарга Г.Эрдэнэбилэг онцоллоо.

Дашрамд өгүүлэхэд, манай улсад мөрдөж байгаа стандартуудын 40 гаруй хувь л олон улсын түвшинд хүрсэн бөгөөд цаашид олон стандартуудыг энэ түвшинд хүргэхээр ажиллана гэдгээ тэрээр тодотгосон юм.

Хуваалцах