Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улсын хэмжээнд 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүнээс өнгөрөгч 7 хоногт Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 2, Өвөрхангай аймагт 1 буюу нийт 8 удаагийн ой,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
Улсын хэмжээнд 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Үүнээс өнгөрөгч 7 хоногт Дорнод аймагт 2, Хөвсгөл аймагт 1, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1, Булган аймагт 2, Өвөрхангай аймагт 1 буюу нийт 8 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраалаа.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 1013 га, хээрийн 579.058 га буюу нийт 582.748 га талбай өртжээ.

Хуваалцах