Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогдсон байна

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 18.8 сая (60.8хувь) нь 2020 оны эхний 4 сард төллөсөн байна. Эм хонины 68.0 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34.0 хувь, гүүний 19.6 хувь нь төллөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 923.1 мянган толгой мал хорогдсон байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 18.8 сая (60.8хувь) нь 2020 оны эхний 4 сард төллөсөн байна. Эм хонины 68.0 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34.0 хувь, гүүний 19.6 хувь нь төллөжээ.

Гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1 (1.2хувь) мянгаар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 184.3 мянга (0.6хувь) нь 2020 оны эхний 4 сард хорогдсон байна.Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах