Улсын хэмжээнд аутизмтай 200 орчим хүүхэд байна
Өнөөдөр “Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр” тохиож байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр “Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “АИФО” Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар “Монголын Аутизмын холбоо"-той хамтран, Аутизмтай хүний эрхийн өнөөгийн байдал болон тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, СЭМҮТ, Сэргээн засалтын үндэсний төв болон ХБИ-ийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Нэмж мэдээлэхэд, улсын хэмжээнд аутизмтай 200 орчим хүүхэд бий гэх албан бас судалгаа байдаг ажээ.


















