Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд байгаль орчны 139 аудитор байна

Байгаль орчны аудитор бэлтгэх гүнзгийрүүлсэн шатны дөрөв дэх удаагийн сургалт болж байна. Сургалтад орон нутгийн болон аж ахуйн нэгжүүдийн 30 мэргэжилтэн хамрагдсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд байгаль орчны 139 аудитор байна
Улсын хэмжээнд байгаль орчны 139 аудитор байна. Зураг: МҮОНРТ

Байгаль орчны аудитор бэлтгэх гүнзгийрүүлсэн шатны дөрөв дэх удаагийн сургалт болж байна. Сургалтад орон нутгийн болон аж ахуйн нэгжүүдийн 30 мэргэжилтэн хамрагдсан байна. Энэ сургалт нь байгаль орчны эрх зүй, экологи, байгаль хамгааллын технологи чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай хүмүүст байгаль орчны аудитын гүнзгий шатны мэдлэг олгож байгаа юм. Мөн гэрчилгээжүүлэх, өөрийн орны боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Үйлдвэрлэл, үйлчилгээ нь байгаль орчинтой ямар нэгэн байдлаар холбоотой бол аж ахуйн нэгжүүд хоёр жил тутамд байгаль орчны аудитын шалгалт хийлгэх ёстой байдаг. Байгаль орчны аудиторууд зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг учраас ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдгийг сургалтад хамрагдсан аудиторууд хэлж байна. Тус сургалтад Налайхын цементийн үйлдвэр сайн дураараа туршилтын аудитын шалгалт хийлгэнэ. Үйлдвэрийн ажиллах зарчим, байгаль орчинд нөлөөлөх эрсдэл зэрэгт сургалтад хамрагдсан аудиторууд дүгнэлт хийж зөвлөгөө өгөх юм байна.

Нэмж мэдээлэхэд, Байгаль орчны аудитор бэлтгэх гүнзгийрүүлсэн шатны дөрвөн удаагийн сургалтад нийт 120 мэргэжилтэн хамрагдсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах