Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурчээ

Улсын хэмжээнд 2021 оны эхний долоон сард нийт 12621 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 8031 хэрэг буюу 63.6, орон нутагт 4573 хэрэг буюу 36.2, хилийн чанадад 17 хэрэг буюу 0.2 хувь нь бүртгэгдсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурчээ
Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний долоон сард нийт 12621 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 8031 хэрэг буюу 63.6, орон нутагт 4573 хэрэг буюу 36.2, хилийн чанадад 17 хэрэг буюу 0.2 хувь нь бүртгэгдсэн байна.

Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад Улсын хэмжээнд нийт 3307 хэрэг буюу 20.8, Улаанбаатар хотын хэмжээнд 2247 хэрэг буюу 21.9, орон нутгийн хэмжээнд 1063 хэрэг буюу 18.9 хувиар буурчээ. Харин хилийн чанадад гурван хэрэг бүртгэгдсэн нь 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хуваалцах