Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд 21 см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна
Улсын хэмжээнд долоон аймгийн 26 сум цагаан зудтай байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд 21 см хүртэлх цасан бүрхүүл тогтжээ. Зудын үнэлгээгээр долоон аймгийн 26 сум цагаан зудтай, 13 аймгийн 39 сум зудархуу байна. Нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгох ажлыг эхлүүлжээ.

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймагт нийт 3540 өрх байгаагаас өвс, тэжээлийн нөөц нь дуусаж байгаа таван аймгийн 1894 өрхөд аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвс, тэжээл өгчээ. Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Ховдын малчдад аймгийн нөөцөөс өвс, тэжээл олгож эхэлсэн байна.

Хуваалцах