Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого хийж байна

Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого энэ 14-нөөс эхэлсэн. Ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх энэхүү нэгдсэн тооллогод галт зэвсэг эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг цагдаагийн газрын болон харьяа сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого хийж байна
Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого хийж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого энэ 14-нөөс эхэлсэн. Ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэх энэхүү нэгдсэн тооллогод галт зэвсэг эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг цагдаагийн газрын болон харьяа сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт авч ирж бүртгүүлэх ёстой юм.

Хэрэв тогтсон хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Галт зэвгийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх ажээ. Иргэдийн хувьд галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг, гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авчрах бөгөөд зайлшгүй өөрийн биеэр очих ёстой юм байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах