Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны буюу 15-64 насны 89,594 иргэн байна. Үүнээс 18% буюу 16,175 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Төрийн албанд 5,853, бусад салбарт 83,741 иргэн тус тус ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны буюу 15-64 насны 89,594 иргэн байна. Үүнээс 18 хувь буюу 16,175 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Төрийн албанд 5,853, бусад салбарт 83,741 иргэн тус ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 144 дүгээр зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар хуульчилсан байдаг. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна.

Ажил олгогч та бүхэн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг хэрэгжүүлнэ.

Хуваалцах