Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна

Бид хүүхдийнхээ эрх зөрчигдөж байгаа асуудлыг дорвитой ярьж чадахгүй байна. Тухайлбал, наснаасаа эрт хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна
Улсын хэмжээнд хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна. Зураг: МҮОНРТ

Бид хүүхдийнхээ эрх зөрчигдөж байгаа асуудлыг дорвитой ярьж чадахгүй байна. Тухайлбал, наснаасаа эрт хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх зэрэг олон байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа юм. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 68 мянга гаруй, хүнд хөдөлмөр эрхэлдэг 11 мянга орчим хүүхэд байна. Энэ тоо баримт манай улсад хүүхдийн эрх зөрчигдсөөр байгааг харуулж байгаа юм. Тиймээс “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг өнгөрөгч хоёрдугаар сард шинэчлэн баталсан.

Хуульд эрх нь зөрчигдөх эрсдэлтэй, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санаа, хууль эрх зүйн болон боловсролын цогц үйлчилгээг үзүүлэхээр тусгасан байдаг. Хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн багадаа 4 тэрбум төгрөг улсын төсөв суулгах шаардлагатайг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга Х.Баавгай ярилаа.

Хуваалцах