Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд одоогоор 217 барилга санхүүжилтгүй царцжээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Үүнээс үүдэн эдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд одоогоор 217 барилга санхүүжилтгүй царцжээ
Улсын хэмжээнд одоогоор 217 барилга санхүүжилтгүй царцжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Үүнээс үүдэн эдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Тиймээс сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байна гэж МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдэгдлээ.

Барилгын ажил ингэж санхүүжилтгүй зогссоноос үүдэн төсөвт зардал нь нэмэгддэг гэдгийг тэрээр мөн хэлсэн. Эдгээр 217 царцаагдсан барилгын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахад ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг албаны хүмүүс онцолж байсан.

Хуваалцах