Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд оны эхний 9 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 73 тохиолдол бүртгэгджээ

Үнэмлэхүй их салхины хурд 2020 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Бугат суманд түр зуур 28 метр секундэд хүрч ширүүссэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд оны эхний 9 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 73 тохиолдол бүртгэгджээ
Улсын хэмжээнд оны эхний 9 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 73 тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Үнэмлэхүй их салхины хурд 2020 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Бугат суманд түр зуур 28 метр секундэд хүрч ширүүссэн байна.

Цаг агаарАгаарын үнэмлэхүй их температур 2020 оны 9 дүгээр сард Баянхонгор аймгийн Эхийн гол орчмоор +34.0 хэм, үнэмлэхүй бага температур Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд -13.4 хэмд хүрлээ.

Агаарын чанарУлаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж агууламж болон азотын давхар ислийн сарын дундаж агууламж 2020 оны 9 дүгээр сард агаарын чанарын стандарт хүлцэх агууламжаас давсан тохиолдол гараагүй байна.

Аюулт үзэгдэл, осол

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 оны эхний 9 сард 3440 болж, өмнөх оны мөн үеэс 456 (11.7%)-гаар буурсан байна. Объектын түймэр 2315 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 959 (29.3%)-өөр буурсан байна.

Улсын хэмжээнд 2020 оны эхний 9 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 73, боом өвчний 4, шүлхий өвчний 1, тарваган тахал өвчний 6, цусан халдварын 1, шинэ төрлийн корона вируст (Covid-19) халдварын 313 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах