Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна
Улсын хэмжээнд өнгөрсөн сараас зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхэлсэн.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн сараас зорилтот бүлгийнхэнд томуугийн вакциныг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач н.Ууганжаргал ярилаа.
Mongolian National Radio · Улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 50 хувьтай байна
Улирал солигдох энэ үед дархлаа унаж, ханиад томуугаар өвдөх эрсдэл нэмэгддэг.
Үүнээс урьдчилан сэргийлэх нэг арга нь вакцин хийлгэх юм.
Тиймээс өрх, дүүргийн эмнэлэгтээ хандаж дархлаажуулалтдаа хамрагдахыг уриаллаа.


















