Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд явагдаж байгаа мал тооллого маргааш дуусна

Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2024 оны жилийн эцсийн тооллого улсын хэмжээнд явагдаж байгаа.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд явагдаж байгаа мал тооллого маргааш дуусна
Улсын хэмжээнд явагдаж байгаа мал тооллого маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2024 оны жилийн эцсийн тооллого улсын хэмжээнд явагдаж байгаа. Тооллого арванхоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд явагдаж дуусах тул малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэхүү тооллогоор,

  • Мал амьтдын тоо толгойн өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт

  • Мал, тэжээвэр амьтдын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл

  • Мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг

  • Малын бэлчээр, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамж

  • Худаг, уст цэгийн бүртгэл төлөвлөлт

  • Малчдын ахуйн нөхцөл, орон нутгийн хөгжил

  • Малчдын өрх, ам бүл, хөдөлмөр эрхлэлт зэргийг тодорхойлдог.

Хуваалцах