Улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ
гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцын жагсаалтад багтдаг “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна. Тодруулбал, Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг бөгөөд энэ хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн гааль болон цагдаагийн байгууллага шуурхай мэдээлэл солилцож, энэ төрлийн өөр бусад гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.


















