Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын мал эмнэлгийн газар байгуулах нь зөв

Малын эрүүл мэндийн асуудлыг нэг газарт хариуцуулснаар махны экспортын хэмжээ нэмэгдэх сайн талтайг мэргэжилтнүүд хэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын мал эмнэлгийн газар байгуулах нь зөв
Улсын мал эмнэлгийн газар байгуулах нь зөв. Зураг: МҮОНРТ

Малын эрүүл мэндийн асуудлыг нэг газарт хариуцуулснаар махны экспортын хэмжээ нэмэгдэх сайн талтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Өөрөөр хэлбэл, Мал эмнэлэг, үржлийн газар нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт ба зоонозын асуудал, мал эмнэлгийн лабораторийн үйлчилгээ, мал эмнэлгийн эмийн бүртгэл, малын эмч нарт лиценз олгох асуудлыг хариуцдаг.

Харин МХЕГ хүнсний болон малын гаралтай бүтээгдэхүүн, мал эмнэлгийн, экспорт, импорт, хилийн хяналт зэргийг хариуцан ажиллаж байгаа юм.

Дээрх агентлегуудын ажил үүргүүдийг холбож нэгтгээд бие даасан Улсын мал эмнэлгийн газар байгуулснаар олон улсын жишигт нийцэхээс гадна мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг бүрэн хянах боломжтой болно. Цаашлаад хүн амын хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж, махны экспортын хэмжээ ч нэмэгдэх сайн талтайг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн менежер С.Батсайхан хэлж байна.


Хуваалцах