Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт болж байна

Улсын олимпиадад аймаг, дүүргүүдэд явагдсан хоёрын давааны олимпиадаас эрх авсан багш, суралцагч болон улсын математикийн 52 дугаар олимпиадад эхний байрт орсон баг оролцож байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт болж байна
Улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт болж байна. Зураг: МҮОНРТ

Багш сурагчдын математик сэтгэлгээ, оюун ухааны болон сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх, олон улсын олимпиадад оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулах зорилготой улсын математикийн 53 дугаар олимпиад Булган аймагт зохион байгуулагдлаа.

Тус аймагт зохион байгуулагдаж буй Монгол Улсын гавьяат багш, математикийн ухааны доктор, профессор Д.Шагдарын нэрэмжит дээрх олимпиадад 21 аймаг, есөн дүүргийн 42 баг оролцаж энэ амралтын өдрүүдэд шилдэгээ тодруулна.

Улсын олимпиадад аймаг, дүүргүүдэд явагдсан хоёрын давааны олимпиадаас эрх авсан багш, суралцагч болон улсын математикийн 52 дугаар олимпиадад эхний байрт орсон баг оролцож байгаа юм.

Олимпиадын дүн энэ сарын 7-нд гарна.

Хуваалцах