Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын математикийн 61 дүгээр олимпиад энэ сарын 1-5-ны хооронд зохион байгуулагдана

Улсын Математикийн 61-р Олимпиадын нээлт өчигдөр болсон. Олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Нийслэлийн ЕБС-ийн 11 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын математикийн 61 дүгээр олимпиад энэ сарын 1-5-ны  хооронд зохион байгуулагдана
Улсын математикийн 61 дүгээр олимпиад энэ сарын 1-5-ны хооронд зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Улсын Математикийн 61-р Олимпиадын нээлт өчигдөр болсон. Олимпиад 2025 оны 4 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Нийслэлийн ЕБС-ийн 11 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана.

Олимпиадын гурван ангилалд нийт ЕБС-ийн 60,000 гаруй дунд, ахлах ангийн сурагчид, математикийн багш нар өрсөлдөж гурвын даваанд:

  • 9-10-р ангийн сурагчдын Е ангилалд 87;

  • 11-12-р ангийн сурагчдын F ангилалд 85;

Дунд, ахлах ангийн математикийн багш нарын Т ангилалд 67 оролцогч шалгарсан бөгөөд ур чадвар, эрдэм мэдлэгээ уралдуулан өрсөлдөх юм. Үүнээс орон нутгаас 146, Улаанбаатар хотоос 90 оролцогч оролцож байна. Гурвын даваанд шалгарсан оролцогчид нь олимпиадын I даваа, II давааны I шат болон II давааны II шатнаас шалгарсан багш, сурагчид юм.

Монголын Математикийн Олимпиадын Хороо, Нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр сургууль болон ЕБС-ийн 11 дүгээр сургуультай хамтран тус олимпиадыг зохион байгуулж байна. Олимпиадын зохион байгуулалтад ММОХ-оос нийт 30 мэргэжилтэн, 1, 11 дүгээр сургуулиас 20 мэргэжилтнээс бүрдсэн баг бүрэлдэхүүн тус тус ажиллаж байна.

Хуваалцах