Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна

Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна
Улсын мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна.

Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог.

Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна.

Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Хуваалцах