Улсын наадам угтаж, 169 тонн хог цэвэрлэжээ
Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр” наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/229 дугаар захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийжээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр” наадмыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын А/229 дугаар захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийжээ. Цэвэрлэгээнд 28 хороо, Нийтлэг үйлчилгээний газрууд, харьяа хэлтэс, албад, цэргийн анги, нэгтгэлүүд оролцож, ус цуглардаг гуу жалга, түүвэр хогийн цэвэрлэгээ болон ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн Туул, Улиастай, Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээг өрнүүлжээ. Улсын баяр наадмыг угтсан тус цэвэрлэгээнд 1050 хүн оролцож, 169 тн хог хаягдлыг 39 машинаар 66 удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Түүнчлэн дүүргийн Тамгын газрын хэлтэс болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, хотын хөгжлийг дэмжигч “Шинэ тосгон” ТББ-аас гарсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллажээ.


















