Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав

Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав
Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.

Хуваалцах