Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын нөөцийн шатахууныг шинэчлэн сэлгэнэ

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Одоогийн батлагдсан орон тоонд багтаан сумдад төсвийн байгууллагууд хариуцсан санхүүгийн нэгдсэн алба байгуулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын нөөцийн шатахууныг шинэчлэн сэлгэнэ
Улсын нөөцийн шатахууныг шинэчлэн сэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Одоогийн батлагдсан орон тоонд багтаан сумдад төсвийн байгууллагууд хариуцсан санхүүгийн нэгдсэн алба байгуулах, Санхүүгийн хяналт шалгалтын албыг Сангийн яамны бүтцэд болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байхаар шилжүүлэн зохион байгуулалтын өөрчлөлт хийх зэрэг асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Засгийн газрын Эрдсийн сан болон 2012 оны улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцийн шатахууны нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг бууруулахгүйгээр шинэчлэн сэлгэх арга хэмжээ авахыг Уул уурхайн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газарт даалгалаа. Ингэж шинэчлэн сэлгэлт хийх нь эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд энэ оны хувьд 551 сая төгрөгийн хадгалалтын хөлс хэмнэгдэнэ гэж Уул уурхайн яам тооцоолжээ.

Хуваалцах