Улсын Онцгой комисс хуралдаж байна
УОК өнөөдөр хуралдаж, Гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээллийн алба

УОК өнөөдөр хуралдаж, Гамшгийн зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцэж байна. Тус хуралдаанаас дагаж, мөрдөх түр журам гаргаж, танилцуулах юм.
Энэ журам нь олон нийт гэхээсээ илүү ААН-үүдэд гарын авлага болно гэдгийг ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг тодотгосон. Хоёрдугаар сарын 23-наас нийслэлчүүд энгийн горимд шилжинэ. Хөл хорио сулруулсан үеэс PCR шинжилгээний бичиг шаардахгүй. Гэсэн ч иргэд зай барих, гараа ариутгах, амны хаалт зүүх зэрэг шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний явцад 9 хоногийн хугацаанд "Ковид-19" халдвартай 54 иргэнийг илрүүлж, 13 шинэ голомтыг нуугдмал байсныг хяналтад авчээ.
Илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай байсан идэвхтэй 8 шинэ голомтыг хяналтад оруулсан байна. Тандаж, илрүүлэх ажил одоо 3 хоног үргэлжилнэ.


















