Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын сайн малчин Б.Лувсангончигт Гавьяат малчин цол хүртээв

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын сайн малчин Б.Лувсангончигт Гавьяат малчин цол хүртээв
Улсын сайн малчин Б.Лувсангончигт Гавьяат малчин цол хүртээв. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын сайн малчин Бямбадоржийн Лувсангончигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малчин цол хүртээв.

Тэрбээр амьдралаа мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулан тасралтгүй 58 жил хөдөлмөрлөхдөө уламжлалт мал аж ахуйг эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхааран ажилласан, залуу малчдыг мал маллагааны арга барилд сургаж, дадлагажуулахад өндөр хувь нэмэр оруулсан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй юм.

Хуваалцах