Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын тэргүүний аймгаар Сүхбаатар тодорлоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас жил бүр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт болон иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, авлига, хүнд сурталтай тэмцсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн байдлыг нь харгалзан аймгуудын ажлыг үнэлдэг билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын тэргүүний аймгаар Сүхбаатар тодорлоо
Улсын тэргүүний аймгаар Сүхбаатар тодорлоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас жил бүр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудын хэрэгжилт болон иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, авлига, хүнд сурталтай тэмцсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн байдлыг нь харгалзан аймгуудын ажлыг үнэлдэг билээ. Үүний хүрээнд Засгийн газраас Сүхбаатар аймгийг улсын тэргүүний аймгаар зарласан байна. Өмнөх хоёр жил тус аймаг мөн шилдгээр нэрлэгдэж байсан бөгөөд ийнхүү гурав дахь удаагаа тэргүүний аймаг болж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас ард иргэддээ хандан “Аймгийн нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад хүн бүрийн хүчин зүтгэл чухал бөгөөд гар бие, сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллаж буй нийт сүхбаатарчууддаа талархал илэрхийлье” хэмээн өөрийн фэйс хуудсандаа бичжээ.

Хуваалцах