Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улсын тэргүүний фермерээр гурван иргэн шалгарчээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд болж, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын тэргүүний фермерээр гурван иргэн шалгарчээ
Улсын тэргүүний фермерээр гурван иргэн шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд болж, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарууллаа.

Улсын тэргүүний фермер:

  • Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Эко ханбуян фермер”-ийн эрхлэгч Дамдиндоржийн Насантогтох,

  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Должингийн Жингүү,

  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Бэгзийн Түмэндэмбэрэл нарыг “Улсын тэргүүний фермер”-ээр тус тус шалгаруулсан байна.

Мөн Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзий багийн “Эрдэнэт зөгий” хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулжээ.

Хуваалцах