"Улсын тэргүүний малчдын бүлэг"-ийг шалгаруулав
2004 онд байгуулагдан, 15 өрхийн 52 гишүүн, 4520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл 28,0 сая, жилийн орлого нь 54,0 сая төгрөг, Туул голын нөхөн сэргээлтэд
Мэдээллийн алба

2004 онд байгуулагдан, 15 өрхийн 52 гишүүн, 4520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл 28,0 сая, жилийн орлого нь 54,0 сая төгрөг, Туул голын нөхөн сэргээлтэд 1000 ш улиас тарьсан, арьс, шир, ноос, хөөвөр, хялгас, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийж борлуулах, аялал жуулчлал эрхлэх, жуулчин хүлээн авах үйл ажиллгаа явуулдаг, дундын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй, сумынхаа малгүй өрхүүдэд 800 гаруй мал өгсөн зэрэг амжилтыг нь үндэслэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багын "Баян сонгинот” малчдын бүлгийг "Улсын тэргүүний малчдын бүлэг"-ээр шалгарууллаа.


















