“Улсын тэргүүний тариаланч”-ийн цол тэмдгийг нь гардуулан өглөө
Энэ сарын эхээр Засгийн газраас 2015 онд “Улсын тэргүүний тариаланч”-аар 21 хүнийг тодруулсан билээ.
Мэдээллийн алба

Энэ сарын эхээр Засгийн газраас 2015 онд “Улсын тэргүүний тариаланч”-аар 21 хүнийг тодруулсан билээ. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гаргасан ажлын үр дүнг нь харгалзан энэ онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгаруулсан юм.
Үүний дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар Төв аймгийн Борнуур сумын тариаланч Ц.Дамбад Улсын тэргүүний тариаланч цол тэмдгийг Төрийн ордонд гардуулан өглөө. Ажил хөдөлмөрөөрөө бусдаасаа шалгарсан улсын тэргүүний тариаланч Ц.Дагва нь 26 дахь жилдээ газар тариалан эрхэлж байгаа аж.


















