Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор 12 аж ахуйн нэгж шалгарав

2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авлаа. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор 12 аж ахуйн нэгж шалгарав
“Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор 12 аж ахуйн нэгж шалгарав. Зураг: МҮОНРТ

2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авлаа. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Дээрх ололт, ажлын үр дүнтэй уялдуулан тус салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан өчигдөр хуралдсан Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаанаас 2015 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор 12 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа. Тэдгээр байгууллагын нэрсийг бид удахгүй мэдээлэх болно.

Хуваалцах