Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын цол хүртэх уяачдын материалыг бүртгэж байна

Мөн өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж ирүүлэх нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын цол хүртэх уяачдын материалыг бүртгэж байна
Улсын цол хүртэх уяачдын материалыг бүртгэж байна. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6 дэх зүйлд заасны дагуу Монгол Улсын алдарт, манлай, тод манлай уяач цолны болзол хангасан уяачид материалаа энэ сарын 31-ны дотор ММСУХ-ны ажлын албанд ирүүлэх юм байна.

Гэхдээ Монгол Улсын цол хүртэх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет, Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих шаардлагатай гэнэ.

Мөн өргөмжлөлийг нь нотариатаар батлуулж ирүүлэх нь ээ.

Хуваалцах