Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдийг мотоциклоор хангалаа

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдийг мотоциклоор хангалаа
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдийг мотоциклоор хангалаа. Зураг: МҮОНРТ

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 400 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркын 210 ширхэг мотоциклыг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “БОАЖЯ байгаль хамгаалагчдаа олон чиглэлээр ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж ажиллаж байгаа. Энэ ондоо багтаад байгаль хамгаалагчдаа гурван үе шаттай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, унаа машинаар хангах зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд байгаль дэлхийгээ хамгаалах, он дагшин байдлаар нь авч үлдэхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг байгаль хамгаалагчдаа туулах чадвар сайтай, өндөр хүчин чадалтай мотоциклоор иж бүрэн хангаж байгаадаа БОАЖЯ баяртай байна.”

2014 оноос хойш буюу 6 жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийгмокоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3,85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах