Улсын заан М.Өсөхбаяр өвдөг шороодлоо
Э.Мөнхжаргал хэдхэн хоногийн өмнө болсон “Өмнөговь-2021” жүдо бөхийн УАШТ-д түрүүлсэн билээ.
Мэдээллийн алба

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.
Энэ даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын заан М.Өсөхбаяр аймгийн заан Э.Мөнхжаргалд өвлөг шороодлоо.
Э.Мөнхжаргал хэдхэн хоногийн өмнө болсон “Өмнөговь-2021” жүдо бөхийн УАШТ-д түрүүлсэн билээ.
Энэ даваагаар өнөөдрийн барилдаан өндөрлөх бол маргааш гурвын даваанаас үргэлжлэх юм.
Сонирхуулахад тус барилдаан 1963 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулагдаж байв.


















