Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явахыг анхааруулж байна
Дээрх иргэдээс 20 нь хулгайн, найм нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, зургаа нь танхайн, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам зөрчсөн, дөрөв нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна.
Мэдээллийн алба

Энэ оны эхний улиралд хилийн чинадад манай улсын 56 иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна.
Дээрх иргэдээс 20 нь хулгайн, найм нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, зургаа нь танхайн, тав нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам зөрчсөн, дөрөв нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. БНХАУ-д 32 иргэн, БНТУ-д долоо, БНСУ-д найм, АНУ-д тав, БНУУ, БНЧУ, Хонгконг, Сингапурт тус бүр нэг иргэн саатуулагдсан байна.
Зорчиж буй улсын хууль дүрмийг чанд сахих, аливаа гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийж байгаа боловч дорвитой ахиц гарахгүй байна.
Энэ нь хувь хүний ухамсартай нягт холбоотой асуудал тул манай иргэд хилийн чинадад зорчихдоо Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэж явах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.


















