Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Улсынхаа нэрийг өөрчлөхгүй бол Македони улс НАТО-д элсэх боломжгүй ...

Македони улс албан ёсоор нэрээ өөрчлөхгүй бол НАТО-д элсэх боломжгүй хэмээн Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ионс Столберг мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсынхаа нэрийг өөрчлөхгүй бол Македони улс НАТО-д элсэх боломжгүй ...
Улсынхаа нэрийг өөрчлөхгүй бол Македони улс НАТО-д элсэх боломжгүй .... Зураг: МҮОНРТ

Македони улс албан ёсоор нэрээ өөрчлөхгүй бол НАТО-д элсэх боломжгүй хэмээн Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ионс Столберг мэдэгдлээ. Тэрээр Македонийн ерөнхий сайд ЗоранЗаевтэй Скопье хотноо уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн юм.

НАТО болон Европын холбоо зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болох боломж ганц л олдоно. Тиймээс улсынхаа нэрийг өөрчлөх асуудлаар тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Өөр арга байхгүй хэмээн Иенс Столтенберг онцолжээ. Грек Македони улсуудын хооронд Македони гэх нэртэй холбоотой эртний маргаан бий. Грек хойд хөршийгөө эртний Грекийн мужийн нэрийг өөрийн болгож авчихсан гэж буруутгадаг юм. Тиймдээ ч Македонийн НАТО-д элсэх үйл явцад нь хориг тавьсаар ирсэн юм. Гэхдээ энэ зун 2 тал тохиролцоонд хүрсэн.

Македони улс Умард Македони гэж улсынхаа нэрийг өөрчилбөл Грек НАТО-д элсэхэд хориг тавихгүй гэдгээ амласан юм. Энэ нь Македонид өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн. Гэхдээ энэ сарын 30-нд улсынхаа нэрийг өөрчлөх асуудлаарх бүх нийтийн санал хураалт хуучин Югославын бүгд найрамдах улсад багтаж байсан энэ улсад болно.

Хуваалцах