Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улз голын гүүрийг ашиглалтад хүлээн авчээ

Сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Улз голын модон гүүрийг сэргээн засварласан ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсгийг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 10 дугаар сарын 28-нд ашиглалтад хүлээн авчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улз голын гүүрийг ашиглалтад хүлээн авчээ
Улз голын гүүрийг ашиглалтад хүлээн авчээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Дашбалбар сумын ИТХ-ын 2015 оны 14 дүгээр хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 2015 оны хөрөнгө оруулалтад нэмэлт өөрчлөлт оруулж Улз голын гүүрийг сэргээн засварлах ажлыг баталжээ. Энэ ажлын хүрээнд сумын үнэлгээний хорооноос Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Улз голын модон гүүрний засварын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан дүгнэлтээр өнгөрөгч есдүгээр сарын 9-ний өдөр "Амжилтын үндэс" бүлэгтэй гэрээ байгуулсан байна.

Хуваалцах