Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өлзийт сумын 10 га газарт алтан харгана тариалжээ

Дундговь аймгийн Өлзийт суманд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх “ төслийг Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өлзийт сумын 10 га газарт алтан харгана тариалжээ
Өлзийт сумын 10 га газарт алтан харгана тариалжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Өлзийт суманд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх “ төслийг Азийн хөгжлийн сантай хамтран хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 10 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг хийж таана, алтан харгана, шовгоны үр суулгаж нийт 39 сая төгрөгний тусламжийг үзүүлсэн байна.

Мөн ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагууд говь нутагт тэсвэртэй, амь бөхтэй Алтан харганыг үрээр тарихад дэмжлэг үзүүлж 20 га газар тарих үр, хашааны шон, төмөр тор зэргийг аймагт хүлээлгэн өгч, хоёр мэргэжилтэн ирж газар дээр нь тариалалтыг эхлүүлж цаашид арчилж ургуулах заавар зөвлөгөөг өгч ажиллалаа.

Хуваалцах