Өлзийт сумын малчдад 110 тонн өвс хэрэгтэй
Нийт малыг хонин толгойд шилжүүлж 30 хувийг нэг хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутаг нөөцдөө өвс бэлтгэх тухай Засгийн газрын 210 дугаар тогтоол гарсан. Тус аргачлалаар тооцвол энэ жил Дундговь аймагт 473 тонн өвсний нөөц бүрдүүлэх бөгөөд үүнийг сумууддаа хуваарилбал 15 сум
Мэдээллийн алба

Нийт малыг хонин толгойд шилжүүлж 30 хувийг нэг хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутаг нөөцдөө өвс бэлтгэх тухай Засгийн газрын 210 дугаар тогтоол гарсан. Тус аргачлалаар тооцвол энэ жил Дундговь аймагт 473 тонн өвсний нөөц бүрдүүлэх бөгөөд үүнийг сумууддаа хуваарилбал 15 сум 30- 60 тонн өвс бэлтгэхээр болж байна.
Аймагтаа хамгийн олон тэмээн сүрэгтэй Өлзийт сумын хувьд 40 тонн өвс нөөцөлнө. Харин малчин өрхийн захиалгаар бол 110 тонн өвс бэлтгэх шаардлагатай болжээ. Тус сум 6 багийн 400 гаруй малчин өрхтэй бөгөөд наймдугаар сард багийн Засаг дарга нар малчин өрхүүдээр орж хэрэгцээт өвсний захиалга авсан байна.


















