"Умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчний оношилгоо, эмчилгээ" сэдэвт сургалт боллоо
ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч нарын нийгэмлэгтэй хамтарсан сургалтын хоёр дахийг Улаанбаатар хотын 9 дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нарын дунд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сургалтыг нээж Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор, профессор Д.Авирмэд, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч АУ-ны доктор Э.Амарсанаа нар үг хэллээ.
Сургалтад тус төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч нар онолын болон гардан үйлдлийн дадлага сургалтыг зааж, дүүргиийн эмнэлгийн эмч нартай туршлагаасаа хуваалцан хамтарсэн эмч нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Сургалт 2017 оны 06 дугаар сарын 12-ноос 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд болж, сургалтын төгсгөлд 2.5 багц цагийн гэрчилгээг сургалтад хамрагдсан нийт 10 эмчид олголоо.