Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Калифорнид дэгдсэн түймрийн улмаас сураггүй болсон хүний тоо 600 давжээ

Сураггүй болсон хүний тоо өчигдөр өглөөнөөс хойш ганцхан хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Калифорнид дэгдсэн түймрийн улмаас сураггүй болсон хүний тоо 600 давжээ
Умард Калифорнид дэгдсэн түймрийн улмаас сураггүй болсон хүний тоо 600 давжээ. Зураг: МҮОНРТ

Умард Калифорнид дэгдээд байгаа түймрийн улмаас сураггүй болсон хүний тоо 600-гаас давжээ. Сураггүй болсон хүний тоо өчигдөр өглөөнөөс хойш ганцхан хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна.

Мөн сүүлд долоон хүний цогцос олдсоноор амиа алдсан хүний тоо 66-д хүрсэн байна. Калифорни мужийн түүхэнд хамгийн их гамшиг хохирол дагуулж буй энэ түймэрт 12 мянга орчим барилга байшин шатаж үгүй болоод байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт түймэрт өртсөн бүс нутгуудын байдалтай биечлэн танилцаж, гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзахаар төлөвлөөд байна. Одоогийн байдлаар Калифорнийн түймэртэй тэмцэх ажилд 9400 орчим гал сөнөөгч дайчлагдан ажиллаж буй юм байна.

Одоогоос найм хоногийн өмнө дэгдсэн Умард Калифорни дахь түймэр хүчтэй салхины улмаас хоромхон зуурт газар авч тархсанаас зарим газар оршин суугчдад амь гарах цаг, боломж тун хомс байжээ.

Тус мужийн гал сөнөөх албаныхан одоогийн байдлаар нийт түймрийн 40 орчим хувийг цурманд оруулсан гэж мэдээлж байна.

Хуваалцах