Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Македон улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болжээ

Сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын ирц хүрэхгүй байх вий гэж эмээж байсан ч 40 хувийн босгоо давж, иргэдийн 46.23 хувь нь саналаа өгсөн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Македон улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болжээ
Умард Македон улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болжээ. Зураг: МҮОНРТ

Умард Македон улсад ням гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болж дууслаа. Сонгуулийн хоёрдугаар шатанд сонгогчдын ирц хүрэхгүй байх вий гэж эмээж байсан ч 40 хувийн босгоо давж, иргэдийн 46.23 хувь нь саналаа өгсөн байна.

Саналын хуудасны 95 хувийг тоолж дуусахад эрх баригч “Македоны Социал демократ холбоо” намаас нэр дэвшигч Стево Пендаровски 52.02 хувийн саналтайгаар тэргүүлсэн байна.

Хоёрдугаар байрт Төрийн тэргүүний суудалд өрсөлдсөн анхны эмэгтэй, сөрөг хүчний “Македоны дотоод хувьсгалт байгууллага-Македоны үндэсний эв нэгдлийн төлөөх Ардчилсан нам”-аас нэр дэвшигч Гордана Силяновска-Давкова 44.4 хувийн саналтайгаар бичигджээ.

Сөрөг хүчний нэр дэвшигч бүсгүй ч ялагдлаа хүлээж, “Ийм ховор боломж олгосны төлөө иргэддээ талархаж байна. Залуужсан мэт л санагдлаа. 370 мянган хүний санал авна гэдэг асар их талархал” гэж мэдэгджээ.

Умард Македоны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат ирц бага, нэр дэвшигчдийн саналын тооны зөрүү бага байдалтайгаар өрнөсөн. Харин сонгуулийн хоёрдугаар шатны эцсийн дүнг өнөөдөр зарлах юм.

Хуваалцах