Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос 2018 онд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

БНАСАУ ирэх 2018 онд цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх улс төрийн байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлон дамжууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос 2018 онд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ
Умард Солонгос 2018 онд цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ ирэх 2018 онд цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэх улс төрийн байр сууриа өөрчлөх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцлон дамжууллаа.

Умард Солонгосын эрх баригчид улсынхаа гол стратегийн хүч болох улс төрийн бодлого шийдвэрээ өөрчлөн зогсооно гэж найдлага тавин хүлээх хэрэггүй хэмээх агуулгатай өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн Умард Солонгос улс бол “хариуцлагатай цөмийн зэвсэг эзэмшигч” орон гэдгийг дахин онцолсон байна. Өмнө нь Пхеньян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-нд тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа явуулсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд тус улсын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгах тухай шийдвэрийг дуу нэгтэйгээр дэмжсэн байна.

Тус хориг арга хэмжээ бүхий баримт бичигт зааснаар, Умард Солонгос руу тээвэрлэх түлшний импортыг хязгаарлах, мөн гадаад улс орнуудад ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Умард Солонгосын иргэдийг 24 сарын дотор улс орон руу нь эрүүлэн буцаах тухай шийдвэр тогтоолууд багтаж байгаа юм. Үүнээс гадна БНАСАУ-д нийлүүлэх үйлдвэрлэлийн болон хүнд даацын машин тоног төхөөрөмж зэрэг бусад зүйлд хязгаарлалт тогтоох тухай заасан байна. мөн Умард Солонгосын экспортын тээвэрлэлтийг бууруулах тухай ч онцлон тусгаж өгчээ.

Хуваалцах