Умард Солонгос 46-60 цэнэгт хошуу хийх цөмийн материалтай гэж цэрэг, тагнуулынхан таамаглаж байна
Умард Солонгос 46-60 цэнэгт хошуу хийхэд хүрэлцэх хэмжээний цөмийн материалтай гэж Өмнөд Солонгосын цэрэг, тагнуулын албадынхан үзэж байна.
Мэдээллийн алба

Умард Солонгос 46-60 цэнэгт хошуу хийхэд хүрэлцэх хэмжээний цөмийн материалтай гэж Өмнөд Солонгосын цэрэг, тагнуулын албадынхан үзэж байна. Энэ тухай мэдээллийг өмнөдийн Чунан Ильбо сониныхон баттай эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн нийтэлжээ.
Энд Умард Солонгос 2016 оны байдлаар 758 кг баяжуулсан уран, 54 кг баяжуулсан плутонитойг тэмдэглэсэн байна. Нэг цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд 16-20 кг уран, 4-6 кг плутони ордгийг мэргэжилтнүүд тооцоолсон байдаг.
Үүнээс үндэслэн Умард Солонгос уран, плутони ашигласан цөмийн бөмбөгийнх нь тоог ойролцоогоор гаргаад байна. 46-60 гэдэг бол цөмийн их гүрэн АНУ-ын 1481, ОХУ-ын мэдэлд байдаг 1550 цөмийн цэнэгт хошуутай харьцуулахад бага тоо биш учир олон улс болгоомжилж байна.


















