Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцаллаа

Умард Солонгос энэ сарын сүүлчээр Норвегийн Осло хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа гэнэт цуцлаад байна. Энэ тухай Японы ТБС телесуваг өнөөдөр мэдээлсэн юм. Пхеньян ийм аргаар

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцаллаа
Умард Солонгос АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцаллаа. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос энэ сарын сүүлчээр Норвегийн Осло хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа гэнэт цуцлаад байна. Энэ тухай Японы ТБС телесуваг өнөөдөр мэдээлсэн юм. Пхеньян ийм аргаар Солонгосын хойгийн орчимд Америкийн цэргийнхний сургуулилт идэвхжсэнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ хэмээн тус телесуваг мэдээлсэн юм. Ослод хийхээр төлөвлөж байсан уулзалтанд Умард Солонгосын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Жозеф Юн, Умард Солонгосын Хойд Америкийн газрын захирал Цой Сон Хи нар оролцох ёстой байсан юм.

Сүүлийн үед Цой Сон Хи нь олон уулзалт хэлэлцээнд оролцох болсон бөгөөд хамгийн сүүлд буюу энэ сард Москвад болсон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаархи бага хуралд оролцсоныг энэ дашрамд хэвлэлүүд сануулж байна.

Хуваалцах