Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийг “гал” асаалаа хэмээн буруутгав

Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагыг CNN онцолсон байна. Тэрээр, "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд хариу өгөх болно" хэмээн мэдэгдсэн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийг “гал” асаалаа хэмээн буруутгав
Умард Солонгос АНУ-ын ерөнхийлөгчийг “гал” асаалаа хэмээн буруутгав. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын Гадаад хэргийн сайдын Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагыг CNN онцолсон байна. Тэрээр, "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд хариу өгөх болно" хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн Умард Солонгосын ард түмэн, цэрэг армийнхан удирдагчдаасаа Америкийн ийм өдөөн хатгалгын хариуг барихыг шаардаж байгааг тэрээр мэдэгдлээ. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд "Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун стратегийн цэрэг дайчид нь түрэмгийлэгч улс, Америкийг шийтгэхгүй орхихгүй" хэмээн мэдэгдсэн хэмээн мэдээлсэн юм.

Тэрээр, Умар Солонгосын арми, ард түмэн Америкт галан мөндөр оруулах цаг болсныг шаардаж буйг тэмдэглэн хэлжээ. Оросын ТАССагентлагын ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчид Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлагын урилгаар Пхеньянд айлчилж байгаа бөгөөд энэ үеэр Умардын Гадаад хэргийн сайдаас ярилцлага авсныг олон улсын хэвлэлүүд ийнхүү онцлон дамжуулж байна.

Хуваалцах