Умард Солонгос, АНУ-ын хооронд өндөр түвшинд төлөвлөсөн уулзалт хойшлогдлоо
Умард Солонгос болон АНУ-ын хооронд өндөр түвшинд төлөвлөсөн уулзалт яриа хойшлогдлоо. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Умард Солонгосын Ажилчны намын орлогч дарга буюу Умард Солонгосын удирдагчийн
Мэдээллийн алба

Умард Солонгос болон АНУ-ын хооронд өндөр түвшинд төлөвлөсөн уулзалт яриа хойшлогдлоо. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео, Умард Солонгосын Ажилчны намын орлогч дарга буюу Умард Солонгосын удирдагчийн баруун гарын хүн гэгддэг КимЁннЧол нар энэ пүрэв гарагт уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг хэрхэн урагшлуулж, 2 улсын төрийн тэргүүний хоёр дахь уулзалтыг зохион байгуулах гэх мэт асуудлаар ярилцах байсан. Гэвч талууд уулзалтаа хойшлуулсан байна.
Энэ тухай АНУ-ын төрийн департамент уулзалт яриаг хойшлуулсан хэмээн лхагва гарагт мэдэгдсэн бол, “Уулзалтыг Умард Солонгосын талаас хойшлуулах хүсэлт гаргасан” хэмээн пүрэв гарагт Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Ажилчны намын орлогч дарга КимЁннЧолын Нью-Йорк руу нисэх нислэг ч уулзалтаас нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт цуцлагдсан гэж мэдээлж байна.
Юунаас шалтгаалан Умар Солонгос гэнэтийн ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй хэвээр байна гэж хэвлэлүүдэд бичжээ.


















