Умард Солонгос АНУ-ын шинэ хоригийг улс төрийн өдөөн хатгалга хэмээн үзэж байна
АНУ Умард Солонгосын өндөр албан тушаалтан 3 хүний эсрэг хориг арга хэмжээ авсныг Пхеньян улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна. энэ тухай өнөө өглөө Умард Солонгосын хөдөлмөрийн намын Родонг Синмун сонинд нийтлэгдсэн тайлбарт тэмдэглэсэн байлаа.
Мэдээллийн алба

АНУ Умард Солонгосын өндөр албан тушаалтан 3 хүний эсрэг хориг арга хэмжээ авсныг Пхеньян улс төрийн өдөөн хатгалга гэж үзэж байна. Энэ тухай өнөө өглөө Умард Солонгосын хөдөлмөрийн намын РодонгСинмун сонинд нийтлэгдсэн тайлбарт тэмдэглэсэн байлаа.
Энд Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны 3 гишүүнийг АНУ хар жагсаалтандаа оруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын өнгөрсөн 6 рг сарын уулзалтын уур амьсгалын эсрэг дайсагнасан ажиллагаа гэж үзэж байгааг тэмдэглэсэн байна. Өчигдөр АНУ ын сангийн яамнаас Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны 3 гишүүнийг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн буруутган хориг арга хэмжээ авсныг зарласан юм.
Тэдгээрт Умард Солонгосын төрийн зөвлөлийн орлогч дарга, Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Цой, РенХэ, Ардын их хурлын тэргүүлэгчдийн тэргүүн КимЁн Нам, Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн ПакГванХо нар багтсан байгаа юм байна.


















