Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос баллистик пуужин туршиж магадгүй

Умард Солонгосын эрх баригчид ойрын долоо хоногийн хугацаанд алсын тусгалтай баллистик пуужин хөөргөхөөр зэхэж байж болзошгүй байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос баллистик пуужин туршиж магадгүй
Умард Солонгос баллистик пуужин туршиж магадгүй. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын эрх баригчид ойрындолоо хоногийн хугацаанд алсын тусгалтай баллистик пуужин хөөргөхөөр зэхэж байж болзошгүй байна. Сүүлийн үед хийгдсэн хиймэл дагуулын зургууд үүнийг гэрчилж байгаа талаар японы “Киодо” агентлаг засгийн газрынхаа эх сурвалжид тулгуурлан мэдээлсэн байна. Энд сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 6-нд Пхеньян устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан.

Ерөнхийдөө сүүлийн арван жилийн хугацаанд Умард Солонгос улс 2006, 2009, 2013 онуудад гурван удаа цөмийн туршилт хийсэн юм. Үүнийх нь улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Япон, Өмнөд Солонгосын зүгээс Пхеньяны эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тогтоосон билээ. Энэ онынэгдүгээр сарын 16-наас өмнөх хоёр жилийн хугацаанд тэхдээ Пхеньян цөмийн туршилт явуулаагүй, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулийн хариуд гагцхүү баллистик пуужин хөөргөсөн юм.

Харин өнөөдрийн байдлаар, Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хатуухан тогтоол гаргуулах чиглэлд идэвхтэй дипломат үйл ажиллагаа өрнүүлж байгаа юм.

Хуваалцах