Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөж байна

Умард Солонгосын эрх баригчид АНУ-ын эх газарт хүрэх боломжтой хатуу түлшний баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөх ажлаа дуусгаж байна. Монтерее дахь олон улсын судалгааны Миддлберийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Умард Солонгос баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөж байна
Умард Солонгос баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөж байна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын эрх баригчид АНУ-ын эх газарт хүрэх боломжтой хатуу түлшний баллистик пуужин үйлдвэрлэлийн цогцолбороо өргөтгөх ажлаа дуусгаж байна. Монтерее дахь олон улсын судалгааны Миддлберийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хиймэл дагуулын зургуудад дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн тухай The Wall Street Journal мэдээлсэн юм.

Тус сонинд тэмдэглэснээр мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ хийсэн зургууд нь ПланетЛабс компанийн хиймэл дагуулуудын Умард Солонгосын Хамхын хотын ойролцоох байгууламжуудынх юм байна. Мөн эндхийн үйлдвэрт Ази дахь Америкийн цэргийн байгууламжуудад цохилт өгөх боломжтой гэж үздэг баллистик пуужингуудаа үйлдвэрлэдэг тухай бичсэн байна. өргөтгөлийн энэ ажил нь Умард Солонгосын удирдагч Ким Жон цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах төлөвлөгөөгүй байгааг нь гэрчилж байна хэмээн Калифорнийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн ДэвидШмерлер мэдэгдсэнийг The Wall Street Journal иш татан нийтэлсэн байна. Хиймэл дагуулын зургууд Сингапурт АНУ, БНАСАУ-ын уулзалт хэлэлцээ болж байх тэр үед Умардын баллистик пуужингийн үйлдвэрийн гадна хэсэгт ажил гүйцэтгэж байсныг нь баталж байгаа юм байна. The Wall Street Journal–д мөн тэмдэглэснээр мэргэжилтнүүд Умард Солонгосын Хамхыны үйлдвэрээс гадна пуужин үйлдвэрлэдэг өөр 2 байгууламж ойролцоо нь байгаа гэж таамаглаж байгаа юм байна.

Өнгөрсөн 7 хоногт Америкийн Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийн дэргэдэх АНУ, Умард Солонгосын хүрээлэнгийнхний арилжааны хиймэл дагуулаас авсан зургуудыг Солонгосын хойгийн мэдээллээр дагнадаг North 38 нийтэлсэн байна. Хиймэл дагуулын энэ зургуудад дүн шинжилгээ хийсэн мэргэжилтнүүд мөн л Умард Солонгосыг Ионбен дахь реактораа хөргөх зориулалтаар шинэ шахуургат төхөөрөмж барьж байгаа бололтой гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн.

Мөн Ионбен дахь аж үйлдвэрийн зориулалттай бусад хэсэг дэх туслах байгууламжуудад ч барилгын ажил хийгдэж байгааг харж болохоор байгааг мэдээлж байсан. Түүнчлэн хиймэл дагуулын зургуудаас энэ лабораторитой холбоотой дулааны цахилгаан станц ажиллаж байгааг нь харж болохоор байгааг тэмдэглэж байсан.

Үүнтэй холбоотойгоор Америкийн хэвлэлүүд Умард Солонгосыг дээд уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоогоо зөрчлөө. Цөмийн төвдөө шинэчлэлийн ажил хийж байна хэмээн тодорхойлж байсан юм.

Хуваалцах