Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос бүх солонгосчуудад хандаж хүчээ нэгтгэхийг уриаллаа

Умард Солонгос бүх Солонгосчуудад хандаж энх тайвныг хамгаалж, цөмийн дайн өдөөж байгаа АНУ-д саад болохын төлөө бүх хүчээ нэгтгэхийг уриалсан байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос бүх солонгосчуудад хандаж хүчээ нэгтгэхийг уриаллаа
Умард Солонгос бүх солонгосчуудад хандаж хүчээ нэгтгэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос бүх Солонгосчуудад хандаж энх тайвныг хамгаалж, цөмийн дайн өдөөж байгаа АНУ-д саад болохын төлөө бүх хүчээ нэгтгэхийг уриалсан байна. Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлж байгаагаар, ийм уриалгыг Умард Солонгосын Засгийн газар, улс төрийн намууд байгууллагуудын нэгдсэн хуралдаанаас гаргажээ. Энэ уриалгад Өмнөд болон Умард Солонгосын хооронд дахь цэргийн хурцадмал байдлыг зөөлрүүлэхийн төлөө хамтарсан хүчин чармайлт гаргахыг санал болгосон байна. Мөн Солонгос үндэстэн бүр үндэснийхээ аюулгүй байдал, энэ дэлхийн энх тайвныг хамгаалах тэмцэлд бамбай, цайз болохыг уриалжээ.

Энэ уриалга, мэдэгдэлд Солонгос үндэстний өмнө тавигдаж байгаа гол зорилт нь нэгдэл хэмээн тодорхойлсон байна. Хоёр Солонгосын харилцааг эрүүлжүүлэх бүх үндэстний тэмцэлд нэгэн хүн шиг зүтгэж, бие даан нэгдэх замд тээг болж байгаа бүхнийг устгахыг уриалсан байлаа. Түүнчлэн энд хоёр Солонгосын хооронд дахь хүмүүнлэгийн холбоо харилцааг идэвхжүүлэх уриалга ч багтсан байлаа.

Тодруулбал, агаар, далай тэнгис, хуурай замын тээврийн хэрэгслээр харилцан чөлөөтэй зорчих боломжийг хоёр улсын иргэдэд олгох боломжийг бүрдүүлэхийг санал болгосон байна. Мөн улс төрийн намууд, салбар хоорондын холбоо харилцааг идэвхжүүлж, нэгдэх уур амьсгалыг нэмэгдүүлэхийг санал болгосон байна.

Хуваалцах