Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Умард Солонгос дахин пуужин харвалаа

Умард Солонгос дахин пуужин харвалаа. Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас энэ талаар "Мягмар гарагийн өглөөгүүр Умард Солонгос 2 пуужин харвалаа” гэж мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгос дахин пуужин харвалаа
Умард Солонгос дахин пуужин харвалаа. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос дахин пуужин харвалаа. Өмнөд Солонгосын нэгдсэн штабаас энэ талаар "Мягмар гарагийн өглөөгүүр Умард Солонгос 2 пуужин харвалаа” гэж мэдээлсэн байна. Энэ мэдээллээр ямар төрлийнх нь тодорхойгүй пуужингуудыг Умард Солонгосын Өмнөд Хуанхэ гэдэг мужаас Японы тэнгисийг чиглүүлэн хөөргөжээ.

Мөн энэ тухай мэдээллийг Өмнөд Солонгосын цэргийнхэн Америкийн зэвсэгт хүчнээс олж авсан гэжээ. Харин Америкийн талаас Өмнөд Солонгос, Японы талтай хамтран нөхцөл байдлыг ажиглаж байгаа гэж мэдээллээ.

Ингэснээр Пёнъян 2 долоо хоног хүрэхгүй хугацаанд 4 удаа пуужин хөөргөсөн нь энэ юм. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгос Америкийн цэргийн хамтарсан бэлтгэл сургууль болж байгаа энэ цаг үетэй давхцаж байгааг хэвлэлүүд сануулж байна. Цэргийн бэлтгэл эхэлсэнтэй холбоотойгоор Умардын талаас "Хоёр тал цэргийн бэлтгэл сургуулилтаа зөвтгөхийн тулд бүх төрлөөр заль мэх хэрэглэж байна” хэмээн буруутгаад байсан юм.

Хуваалцах